Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
19-09-2017, 14:25   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шийдвэрлэсэн хэргийн тойм 2017.09.11-2017.09.15

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ

ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭЭР 2017 ОНЫ 09ДҮГЭЭР САРЫН 11-ЭЭС

15-НЫ ӨДРҮҮДЭД ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх энэ 7 хоногт хэрэг хянан шийдвэрлээгүй болно.

 

ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР 2017 ОНЫ 09ДҮГЭЭР САРЫН 11-ЭЭС

15-НЫ ӨДРҮҮДЭД ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

 

1. "Иххаадууд тур” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргад холбогдох "Ханхонгор сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн а/29 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг 12-ны өдрийн 10 цаг 00 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Ч.Баярмаа

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. "Говийн бараа” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Засаг даргад холбогдох "Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/450 тоот захирамж, 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/175 тоот захирамжийн "Манбадацан” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт 13-ны өдрийн 10 цаг 00 минутанд урьдчилсан хэлэлцүүлэг явуулав.

Даргалагч: Шүүгч Ч.Баярмаа

Шийдвэрлэсэн байдал: Шүүх хуралдааныг 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цаг 00 минутанд хийхээр тогтож шийдвэрлэв.

 

3. П.Батцэцэгийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга /албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Бат-Эрдэнэ/-д холбогдох "Өмнөговь аймгийн Боловсрол соёл урлагийн газрын даргын албан үүргийг орлон гүйцэтгэгч Г.Бат-Эрдэнийн 2017 оны 03 сарын 27-ны өдрийн б/05 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Боловсрол соёл урлагийн газрын төсвийн мэргэжилтний үүрэгт ажилд эргүүлэн тогтоолгох” нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт 10-ны өдрийн 10 цаг 00 минутанд урьдчилсан хэлэлцүүлэг явуулав.

Даргалагч: Шүүгч Ч.Баярмаа

Шийдвэрлэсэн байдал: Шүүх хуралдааныг 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цаг 00 минутанд хийхээр тогтож шийдвэрлэв.

  

ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР 2017 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 11-ЭЭС

15-НЫ ӨДРҮҮДЭД ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх энэ 7 хоногт хэрэг хянан шийдвэрлээгүй болно.

 

ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР 2017 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 11-ЭЭС

15-НЫ ӨДРҮҮДЭД ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

 

1. Б.Даваадалайд холбогдох эрүүгийн хэргийг 11-ний өдрийн 15 цаг 00 минутад хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

Даргалагч: Шүүгч З.Төмөрхүү

Шийдвэрлэсэн байдал: Б.Даваадалайд 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв

 

2. Б.Мөнхбаясгаланд холбогдох эрүүгийн хэргийг 11-ний өдрийн 16 цаг 30 минутад хянан хэлэлцэв. / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

Даргалагч: Шүүгч З.Төмөрхүү

Шийдвэрлэсэн байдал: Б.Мөнхбаясгаланд хүмүүжлийн арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

3. Б.Даваадоржид холбогдох эрүүгийн хэргийг 11-ний өдрийн 16 цаг 00 минутад хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

Даргалагч: Шүүгч З.Төмөрхүү

Шийдвэрлэсэн байдал: Б.Даваадоржид 660000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

4. Д.Бат-Учрал, Б.Багабанди нарт холбогдох эрүүгийн хэргийг 11-ний өдрийн 16 цаг 00 минутад хянан хэлэлцэв. / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/

Даргалагч: Шүүгч З.Төмөрхүү

Шийдвэрлэсэн байдал: Д.Бат-Учралд 204 цагийн хугацаагаар баривчлах ял оногдуулж, Б.Багабандид хүмүүжлийн арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

5. Н.Энхбаярт холбогдох эрүүгийн хэргийг 15-ны өдрийн 10 цаг 00 минутад хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дэх хэсэг /

Даргалагч: Шүүгч З.Төмөрхүү

Шийдвэрлэсэн байдал: Н.Энхбаярыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэв.

 

6. Б.Батаад холбогдох эрүүгийн хэргийг 15-ны өдрийн 11 цаг 00 минутад хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг/

Даргалагч: Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа

Шийдвэрлэсэн байдал: Б.Батааг цагаатгаж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.


Нийтэлсэн bujaa   Үзсэн: 79   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан
Зургийн цомог
 ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Аравдугаар сар 2017    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031