Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-10-2017, 16:46   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Телевизэд мэдээлэл өгөв.

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба нь 2017 онд "Шүүх ба олон нийт" хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн "Алтанговь", "UCTV", "Говийн наран" телевизүүдтэй хамтран "Хууль бидний амьдралд" нэвтрүүлэг бэлтгэж олон нийтийн хүртээл болгож байгаа билээ.
Уг нэвтрүүлгийн 13 дахь дугаарт Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах А.Мөнхтуяа оролцож "Эрүүгийн хэргийг хүлээж авч, шийдвэрлэх" сэдвээр мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Энэхүү ярилцлага 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 21 цаг 30 минутаас "Говийн наран" телевизээр, 7-ны өдрийн 19 цаг 30 минутаас "Алтанговь" телевизээр, 21 цаг 00 минутаас "UCTV" телевизээр тус тус олон нийтэд хүрнэ.

 



Нийтэлсэн bujaa   Үзсэн: 46   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан
Зургийн цомог
 ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Аравдугаар сар 2017    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031