Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-01-2018, 19:04   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа

Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газраас санаачлан зохион байгуулж буй "Стрессгүй, спортлог хамт олон” аянд шүүхийн хамт олон оролцож, уг аяны хүрээнд байгууллагын "Гар бөмбөгийн аварга” шалгаруулах тэмцээнийг 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд нийт шүүх, шүүхийн Тамгын газрын ажилтнуудын 5 баг оролцсоноос Т.Хишигбат ахлагчтай 4 дүгээр баг "Тэргүүн” байранд шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав. Тэмцээнд идэвхтэй оролцсон нийт баг, тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.

Мөн "Стрессгүй, спортлог хамт олон” аянд оролцох дараагийн байгууллагаар Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрыг сонгож, тус аяны удирдамж, Тамгын газрын дурсамжийг байгууллагын даргад нь гардуулан өглөө.

Нийтэлсэн bujaa   Үзсэн: 150   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан
Зургийн цомог
 ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Хоёрдугаар сар 2018    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728