Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-01-2018, 19:17   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс санаачлан "Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал” сэдэвт ярилцлага, хэлэлцүүлгийг 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр шүүхийн байранд зохион байгуулав.

Ярилцлага, хэлэлцүүлэгт Өмнөговьаймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд болон Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, дэд хурандаа Б.Сайнбуян, хэсгийн байцаагч, ахмад Г.Өнөржаргал, Д.Буянбазар, Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирал М.Энхээ, сэтгэцийн эмч Л.Өсөхжаргал нар оролцсон.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Долгормаа, Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн сэтгэцийн эмч Л.Өсөхжаргал нар тодорхой сэдвээр мэдээлэл хийн хэлэлцүүлж, эмнэлгийн дүгнэлтийг хэрхэн гаргах, цагдаагийн байгууллага холбогдох материалыг хэрхэн бүрдүүлэх зэргээр байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, хуулийг хэрэгжүүлэхдээ анхаарч ажиллах талаар нэгдсэн ойлголтод хүрлээ.


Нийтэлсэн bujaa   Үзсэн: 242   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан
Зургийн цомог
 ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Хоёрдугаар сар 2018    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728