Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-01-2018, 09:38   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шийдвэрлэсэн хэргийн тойм 2018.01.15-2018.01.19

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ

ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭЭР 2018 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 15-ААС

19-НИЙ ӨДРҮҮДЭД ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

 

1. Д.Зоригт холбогдох Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолтой эрүүгийн хэрэгт эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 17-ны өдрийн 14 цаг 30 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Илтгэгч: Шүүгч Х.Гэрэлмаа

Шийдвэрлэсэн байдал: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Т.Дэлгэрбаярт холбогдох Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06 дугаартай шүүгчийн захирамжтай зөрчлийн хэргийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлийг үндэслэн 17-ны өдрийн 14 цаг 10 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Илтгэгч: Шүүгч Х.Гэрэлмаа

Шийдвэрлэсэн байдал: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР 2018 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 15-ААС

19-НИЙ ӨДРҮҮДЭД ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

 

1. "Эм Ай Эй” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Засаг дарга, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлийн Тэргүүлэгчдэд холбогдох ""Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 04 сарын 27-ны өдрийн 3 тоот "Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлийн Тэргүүлэгчдийн 2015 оны 04 сарын 10-ны өдрийн 73 тоот саналын "Эм Ай Эй” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, Хүрмэн нэг нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг хариуцагч нарт даалгах” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг 15-ны өдрийн 12 цаг 00 минутанд урьдчилсан хэлэлцүүлэг явуулав.

Даргалагч: Шүүгч Ч.Баярмаа

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

2. "Түшиг мандал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар болон тендерийн үнэлгээний хороонд холбогдох "Номгон сумын Дэрсэн ус багийн соёлын төвийн барилга шинээр барих тендерийн ялагчтай байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ӨМ2017/141 дугаартай гэрээг хүчингүй болгуулах, тендерийн сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны 2017 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн "Хустайн шил” ХХК-ийг шалгаруулсан хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, "Номгон сумын Дэрсэн ус багийн соёлын төвийн барилга шинээр барих ажил ӨМ2017/141 дугаар бүхий нээлттэй тендерийн үнэлгээг дахин хийхийг тухайн тендерийн үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлтэй хэргийг 15-ны өдрийн 16 цаг 00 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Ерөнхий шүүгч С.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр шүүх хуралдааныг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 11 цаг 30 минут хүртэл 11 хоногийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

  

ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР 2018 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 15-ААС

19-НИЙ ӨДРҮҮДЭД ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

 

1. ”Цэн баавар” ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.Солонгод холбогдох 7.936.457 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 15-ны өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Л.Угтахбаяр

Шийдвэрлэсэн байдал: М.Солонгод холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.

 

2. С.Баянмөнхийн нэхэмжлэлтэй, Д.Өнөрбаярт холбогдох албадан нүүлгэх тухай иргэний хэргийг 15-ны өдрийн 14 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Л.Угтахбаяр

Шийдвэрлэсэн байдал: Д.Өнөрбаярт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.

 

3. Я.Наранхүүгийн нэхэмжлэлтэй, "Берун Ложистикс” ХХК-д холбогдох ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг 18-ны өдрийн 11 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Л.Угтахбаяр

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР 2018 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 15-ААС

19-НИЙ ӨДРҮҮДЭД ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

 

1.Г.Өлзийсүрэн, Э.Нандинцэцэг нарт холбогдох эрүүгийн хэргийг 15-ны өдрийн 10 цаг 00 минутад хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

Даргалагч: Шүүгч Э.Оюун-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал: Г.Өлзийсүрэн, Э.Нандинцэцэг нарт холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цаг 00 минут хүртэл 4 хоногийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

 

2.Б.Болдод холбогдох эрүүгийн хэргийг 15-ны өдрийн 11 цаг 30 минутад хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

Даргалагч: Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа

Шийдвэрлэсэн байдал: Б.Болдод шийдвэрлэв.

 

3.Д.Батжаргалд холбогдох эрүүгийн хэргийг 16-ны өдрийн 09 цаг 30 минутад урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/

Даргалагч: Шүүгч З.Төмөрхүү

Шийдвэрлэсэн байдал: Д.Батжаргалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг товлохоор шийдвэрлэв.

 

4.Л.Болдод холбогдох эрүүгийн хэргийг 16-ны өдрийн 10 цаг 00 минутад хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

Даргалагч: Шүүгч Э.Оюун-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал: Л.Болдод 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

5.М.Ганбаярт холбогдох эрүүгийн хэргийг 18-ны өдрийн 10 цаг 00 минутад хянан хэлэлцэв./Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

Даргалагч: Шүүгч Э.Оюун-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал: М.Ганбаярт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

6.Ууганбаяр, Буяндорж нарт холбогдох эрүүгийн хэргийг 18-ны өдрийн 12 цаг 00 минутад урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйл/

Даргалагч: Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа

Шийдвэрлэсэн байдал: Ууганбаяр, Буяндорж нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

7. Б.Болдод холбогдох эрүүгийн хэргийг 15-ны өдрийн 11 цаг 30 минутад хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

Даргалагч: Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа

Шийдвэрлэсэн байдал: Б.Болдод 1 жилийн хугацаанд тэнсэн харгалзах ял оногдуулж шийдвэрлэв.

 

8.Г.Өлзийсүрэн, Э.Нандинцэцэг нарт холбогдох эрүүгийн хэргийг 19-ний өдрийн 10 цаг 00 минутад хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

Даргалагч: Шүүгч Э.Оюун-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал: Г.Өлзийсүрэн, Э.Нандинцэцэг нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

 

9.М.Баярмагнай, С.Тунгалагтамир, Х.Бямбачулуун нарт холбогдох эрүүгийн хэргийг 19-ний өдрийн 11 цаг 00 минутад хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэг/

Даргалагч: Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа /бүр/

Шийдвэрлэсэн байдал: М.Баярмагнайд 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял, Х.Бямбачулуунд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, С.Тунгалагтамирт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.


Нийтэлсэн bujaa   Үзсэн: 164   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан
Зургийн цомог
 ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Аравдугаар сар 2018    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031