Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
23-01-2018, 11:06   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба хуралдав.

2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба хуралдав. Хуралдаанаар "Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба”-ны 2017 онд хийсэн ажлын талаар мэдээлэл хийж, 2018 онд хийх ажлын төлөвлөгөөнд гишүүдээс санал авч батлах, орон нутгийн"Алтанговь”, "Говийн наран”, "UCTV” телевизүүдтэй 2018 онд үргэлжлүүлэн хамтран ажиллах, гишүүдэд олон нийтийг мэдээллээр хангах чиглэлээр тодорхой ажил хариуцуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нийтэлсэн bujaa   Үзсэн: 194   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан
Зургийн цомог
 ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Аравдугаар сар 2018    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031