Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
26-01-2018, 16:46   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Телевизэд мэдээлэл өгөв.

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба нь 2017 оноос орон нутгийн "Алтанговь”, "UCTV”, "Говийн наран” телевизүүдтэй хамтран "Хууль бидний амьдралд” нэвтрүүлэг бэлтгэж олон нийтийн хүртээл болгож байгаа билээ.

Уг нэвтрүүлгийн 2018 оны 2 дахь дугаарт Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа оролцож "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” сэдвээр мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Энэхүү ярилцлага 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 20 цаг 30 минутаас "UCTV”телевизээр, 27-ны өдрийн 19 цаг 30 минутаас "Алтанговь” телевизээр, 21 цаг 00 минутаас "Говийн наран” телевизээр, тус тус олон нийтэд хүрнэ.


Нийтэлсэн bujaa   Үзсэн: 215   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан
Зургийн цомог
 ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Аравдугаар сар 2018    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031