Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-02-2018, 10:18   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шийдвэрлэсэн хэргийн тойм 2018.01.26-2018.02.02

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ

ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭЭР 2018 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 29-ӨӨС 02 ДУГААР

САРЫН 02-НЫ ӨДРҮҮДЭД ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх энэ 7 хоногт хэрэг хянан шийдвэрлээгүй болно.

 

ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН

ШАТНЫ ШҮҮХЭЭР 2018 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 29-ӨӨС 02 ДУГААР

САРЫН 02-НЫ ӨДРҮҮДЭД ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ 7 хоногт хэрэг хянан шийдвэрлээгүй болно.

 

ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН 

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР 2018 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 29-ӨӨС 02 ДУГААР

САРЫН 02-НЫ ӨДРҮҮДЭД ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

 

1. Р.Нандинцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.Тулгад холбогдох"Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Л.Угтахбаяр

Шийдвэрлэсэн байдал:. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2. Б.Жаргалын нэхэмжлэлтэй, "Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах” тухай иргэний хэргийг 2018 оны 01 дгээр сарын 29-ний өдрийн 12 цаг 25 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Л.Угтахбаяр

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.


3. М.Цэцгээгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Отгонбаатарт холбогдох "1.090.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Л.Угтахбаяр

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 5 хоногийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

 

ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР 2018 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 29-ӨӨС 02 ДУГААР

САРЫН 02-НЫ ӨДРҮҮДЭД ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

 

1.Ц.Отгонбаярт холбогдох эрүүгийн хэргийг 29-ний өдрийн 10 цаг 00 минутад хянан урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/

Даргалагч: Шүүгч З.Төмөрхүү

Шийдвэрлэсэн байдал: Ц.Отгонбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг товлож шийдвэрлэв.

 

2.М.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг 30-ны өдрийн 11 цаг 30 минутад хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/

Даргалагч: Шүүгч З.Төмөрхүү

Шийдвэрлэсэн байдал: М.Бат-Эрдэнэд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

3.И.Бат-Амгаланд холбогдох эрүүгийн хэргийг 29-ний өдрийн 14 цаг 00 минутад хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

Даргалагч: Шүүгч З.Төмөрхүү

Шийдвэрлэсэн байдал: И.Бат-Амгаланд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

4.Т.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн хэргийг 29-ний өдрийн 15 цаг 00 минутад хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/

Даргалагч: Шүүгч Э.Оюун-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал: Т.Мөнхжаргалд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

5.С.Сэлэнгэд холбогдох эрүүгийн хэргийг 30-ны өдрийн 10 цаг 00 минутад урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэв./Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/

Даргалагч: Шүүгч З.Төмөрхүү

Шийдвэрлэсэн байдал: С.Сэлэнгэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг товлож шийдвэрлэв.

 

7.Б.Сэнгэсамбуудхолбогдох эрүүгийн хэргийг 30-ны өдрийн 11 цаг 30 минутад ухянан хэлэлцэв./Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/

Даргалагч: Шүүгч З.Төмөрхүү

Шийдвэрлэсэн байдал: Б.Сэнгэсамбууд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаанд тэнсэн хянан харгалзах ял оногдуулж шийдвэрлэв.

 

8.Д.Батжаргалдхолбогдох эрүүгийн хэргийг 02-ны өдрийн 10 цаг 00 минутад урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэв./Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/

Даргалагч: Шүүгч З.Төмөрхүү /бүрэлдэхүүнтэй/

Шийдвэрлэсэн байдал: Д.Батжаргалд 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Нийтэлсэн bujaa   Үзсэн: 155   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан
Зургийн цомог
 ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Аравдугаар сар 2018    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031