Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-03-2018, 15:02   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Телевизэд мэдээлэл өгөв.

   Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба нь 2017 оноос орон нутгийн "Алтанговь”, "UCTV”, "Говийн наран” телевизүүдтэй хамтран "Хууль бидний амьдралд” нэвтрүүлэг бэлтгэж олон нийтийн хүртээл болгож байгаа билээ.

Уг нэвтрүүлгийн 2018 оны 4 дахь дугаарт Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Г.Батбилгүүн оролцож "Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг түүний ач холбогдол” гэсэн сэдвээр мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

   Энэхүү ярилцлага 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 21 цаг 30 минутаас "UCTV”,"Алтанговь”, "Говийн наран” телевизээр тус тус олон нийтэд хүрнэ.


Нийтэлсэн bujaa   Үзсэн: 122   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан
Зургийн цомог
 ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Арваннэгдүгээр сар 2018    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930