Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
26-02-2018, 16:23   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

2018 оны 2 дугаар сарын дотоодын сургалт зохион байгуулав.

2018 оны "Дотоодын сургалтын ерөнхий төлөвлөгөө”-ний дагуу 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр "Амилуулах суурь тусламж”, "Хэлний тухай ойлголт, найруулга зүй”, "Багаар ажиллах арга зүй”, "Бүсгүйчүүдийн мөрөөдлийн хөлөн онгоц” зэрэг сэдэвт 4 төрлийн "Дотоодын сургалт”-ыг амжилттай зохион байгуулав. 

Энэ удаагийн сургалтыг Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хариуцан зохион байгуулсан бөгөөд сургалтыг Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын сувилахуйн тусламж хариуцсан мэргэжилтэн Д.Дүүмаам, Өмнөговь аймгийн Насан туршийн боловсролын төвийн амьдрах ухааны багш Ч.Цоодол, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Б.Наранцэцэг, Т.Золжаргал нар удирдан явуулж, сургалтад хамрагдсан ажилтнуудын сонирхсон асуултад хариулт өглөө.

Нийтэлсэн bujaa   Үзсэн: 137   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан
Зургийн цомог
 ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Арваннэгдүгээр сар 2018    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930