Цагдаагийн байгууллагатай хамтарсан уулзалт зохион байгуулав

Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газраас цагдаагийн байгууллагатай хамтарсан уулзалтыг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр шүүхийн байранд зохион байгуулав.

Уулзалтад Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхтүвшин, Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, хурандаа Ш.Эрдэнэбаяр, Өмнөговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нар оролцож “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”, “Яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журам” болон хамтран ажиллах төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах талаар хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлын талаар санал солилцлоо.