ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНДӨӨ ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ, АЖЛЫН ҮР ДҮН, БИЕЛЭЛТИЙГ ХЭЛЭЛЦЭВ

Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газраас Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмын дагуу 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө хяналт-шинжилгээ хийж, ажлын үр дүн, биелэлтийг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шүүгч, ажилтнуудын хурлаар хэлэлцүүлэв.

Хуралд Өмнөговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн Тамгын газрын нийт ажилтнууд хамрагдаж, шүүхийн Тамгын газрын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд хийсэн хяналт-шинжилгээ, ажлын үр дүн, биелэлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлын талаар хэлэлцлээ.

Мөн энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүх, шүүхийн захиргааны байгууллагад идэвх зүтгэл гаргаж, үр бүтээлтэй ажиллаж байгааг нь үнэлэн Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр, шүүгчийн туслах Ч.Түвшинсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Өргөмжлөл”-өөр тус тус шагнасныг Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхтүвшин гардуулан өгч баяр хүргэлээ.