Телевизэд мэдээлэл өгөв

Шүүхийн Тамгын газар нь 2017 оноос орон нутгийн “Говь HD” телевизтэй хамтран “Хууль бидний амьдралд” нэвтрүүлэг бэлтгэн олон нийтийн хүртээл болгож байгаа билээ.

Уг нэвтрүүлгийн 2020 оны 10 дугаар дугаарт шүүгчийн туслах Ц.Даваасүрэн, Б.Отгон-Эрдэнэ, М.Хүрэлбаатар нар оролцож “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих, гэмт хэрэг”, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг”, “Хулгайн гэмт хэргийн эрүүгийн хариуцлага” зэрэг сэдвээр мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Энэхүү ярилцлагын дугаарыг https://www.facebook.com/GobiHDtelevision/videos/3376363002444824/ холбоосоор хүлээн авч үзнэ үү.