Дотоодын сургалт зохион байгуулав

2020 оны “Дотоодын сургалтын төлөвлөгөө”-ний дагуу хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцох шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан “Захиргааны эрх зүйн бодлого бодох аргачлал” сэдэвт сургалтыг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр амжилттай зохион байгуулав.

Энэ удаагийн сургалтыг Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Отгонцэцэг удирдан явуулж, сургалтад хамрагдсан ажилтнуудын сонирхсон асуултад хариулт өглөө.