Дотоодын сургалт зохион байгуулав

Шүүхийн Тамгын газрын 2021 оны “Дотоодын сургалтын төлөвлөгөө”-ний дагуу “Цахим шүүх хуралдааны бэлтгэл ажиллагаа болон тоног төхөөрөмжийн танилцуулга”, “Мэдээллийн аюулгүй байдал”, “Сэтгэл зүйн оношилгоо”, “Оролцоонд суурилсан харилцаа” зэрэг сэдэвт сургалтыг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулав.

Энэ удаагийн сургалтыг шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтэн Э.Буянжаргал, аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын сэтгэл зүйч У.Уянга, мэргэжилтэн Б.Отгонтуяа, Тагнуулын ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь газрын ажилтан нар удирдан явуулж, сургалтад хамрагдсан шүүгч, ажилтнуудын сонирхсон асуултад хариулт өглөө.