Мод тарив

Өмнөговь аймаг болон аймгийн шүүх байгуулагдсаны 90 жилийн ойг угтаж шүүхийн хамт олон 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Даланзадгад хотын нийтийн эзэмшлийн талбайд сухай болон барбарис модны 90 ширхэг суулгацыг суулгалаа.
Мөн энэ үеэр байгууллагынхаа гадна талбай, ойр орчимд их цэвэрлэгээ хийж, ногоон байгууламжаа арчилж тордлоо.