Дотоодын сургалтыг цахимаар зохион байгуулав

Шүүхийн Тамгын газрын 2021 оны “Дотоодын сургалтын төлөвлөгөө”-ний дагуу “Цаг ашиглалт ба бүтээмж”, “Хүүхдийн өссөн орчин зан үйлд нөлөөлөх нь” сэдэвт сургалтыг 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр цахимаар зохион байгуулав.

Энэ удаагийн сургалтыг Өмнөговь аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Д.Бямбадэлгэр, Ө.Уранчимэг нар удирдан явуулж, сургалтад хамрагдсан ажилтнуудын сонирхсон асуултад хариулт өглөө.