ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ ХАГАС ЖИЛИЙН МЭДЭЭГ ГАРГАН ХҮРГҮҮЛЭВ

Өмнөговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны 2021 оны эхний хагас жилийн статистикийн тайлан, мэдээг гаргаж Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын албанд хүргүүлэв.

Тайлангийн хугацаанд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Прокурорын газраас эрүүгийн 95,  цагдаагийн байгууллагаас захиргааны зөрчлийн 160 хэргийг хүлээн авч, эрүүгийн 81, захиргааны зөрчлийн 156 хэргийг тус тус хянан шийдвэрлэсэн. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь иргэд, байгууллагаас 376 нэхэмжлэлийг хүлээн авч, 213 иргэний хэргийг шийдвэрлэсэн бол Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 20 нэхэмжлэлийг хүлээн авч, 10 захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн.

Харин Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь хэргийн оролцогчийн гомдол, эсэргүүцлээр эрүүгийн 40, иргэний 27, захиргааны зөрчлийн 2 хэргийг тус тус хүлээн авч, эрүүгийн 27, иргэний 20, захиргааны зөрчлийн 1 хэргийг тус тус хянан шийдвэрлэсэн тоон мэдээ гарчээ.

Анхан шатны шүүхүүд нь иргэн, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улсын тэмдэгтийн хураамжид нийт 17.480.733 төгрөгийг орон нутгийн орлогод төвлөрүүлжээ.