ХИЧЭЭНГҮЙ ЦЭВЭР БИЧГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Өмнөговь аймгийн шүүх үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд шүүхийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, төрийн албан хаагчдаас шилдэг сайхан бичигтнүүдийг тодруулж, нийтэд алдаршуулах, тэдний бичлэгийн дадал туршлага, авьяас чадварыг олонд таниулан албан хэрэг хөтлөлтийн соёлыг түгээх зорилгоор “Өмнөговь аймгийн шүүхийн Тамгын хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр” агсны нэрэмжит “Хичээнгүй цэвэр” бичгийн уралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 03-ны өдрийн хооронд аймгийн нийт төрийн албан хаагчдын дунд амжилттай зохион байгууллаа.

Уралдаанд 11 байгууллагын 38 албан хаагч оролцож, Орон нутгийн өмчийн газрын ахлах мэргэжилтэн Б.Мөнгөнчимэг тэргүүн байр, мэргэжилтэн Б.Мягмарсүрэн дэд байр, Стандарт, хэмжилзүйн хэлтсийн шинжээч Д.Ганцэцэг гутгаар байранд тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.