Ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газраас “Ахмадын баяр”-ыг тохиолдуулан Өмнөговь аймгийн шүүхэд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан ахмадуудаа 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээнд нийт 6 ахмад хүрэлцэн ирж залуу нас, өрнүүн сайхан дурсамжаа хуваалцан тэмдэглэн өнгөрүүлэв.

Монгол Улсын шүүхийн түүхийг бичилцэж, шударга ёсыг тогтоох их үйлсэд хувь нэмрээ оруулсан үе үеийн ахмад шүүгч, ажилтнууддаа “Ахмадын баяр”-ын мэнд хүргэж, эрүүл энх, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.