ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР 2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРӨӨС

14-НИЙ ӨДРҮҮДЭД ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

1. Л.Чулуунгэрэлийн нэхэмжлэлтэй, “Ажилласан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг 10-ны өдрийн 10 цаг 00 минутад  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Ж.Уранцэцэгийн нэхэмжлэлтэй, “Нөхөх олговорт 40.000.000 төгрөг олгуулах тухай” иргэний хэргийг 10-ны өдрийн 10 цаг 30 минутад  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр

Шийдвэрлэсэн байдал: Прокурорын нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

3. “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.Энхбаатарт холбогдох “13.563.170,41 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 10-ны өдрийн 11 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр

Шийдвэрлэсэн байдал: Хариуцагчийн өмгөөлөгч авах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 20 минут хүртэл 9 хоногийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

4. Ё.Цэрэнпунцагийн нэхэмжлэлтэй, “Ажилласан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг 10-ны өдрийн 14 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Б.Отгонсүрэн 

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Б.Ганболдын нэхэмжлэлтэй, “Ажилласан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг 10-ны өдрийн 14 цаг 58 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Б.Отгонсүрэн

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Б.Бурмаагийн нэхэмжлэлтэй, “Ажилласан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг 10-ны өдрийн 15 цаг 45 минутад  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Б.Отгонсүрэн

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

7. Ш.Бямбаагийн нэхэмжлэлтэй, “Ажилласан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг 10-ны өдрийн 16 цаг 15 минутад  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Б.Отгонсүрэн

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Л.Аюурзанын нэхэмжлэлтэй, С.Чулуунбаярт холбогдох “Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг 10-ны өдрийн 16 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Б.Отгонсүрэн

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

9. Д.Түвшинзулын нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд холбогдох “Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай” иргэний хэргийг 14-ний өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Р.Уранчимэг

Шийдвэрлэсэн байдал: Хариуцагчийн шүүх хуралдаанд гэрч, гуравдагч этгээдийг оролцуулах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 16 цаг 00 минут хүртэл 5 хоногийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

10. Б.Цэцэнбилэгийн нэхэмжлэлтэй, “Ажилласан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг 14-ний өдрийн 12 цаг 00 минутад  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Б.Отгонсүрэн

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.