ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР 2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРӨӨС

28-НЫ ӨДРҮҮДЭД ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

1.  Н.Батгэрэлийн нэхэмжлэлтэй, “Цэргийн үүрэгтний үнэмлэхийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай” иргэний хэргийг 24-ний  өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. С.Оюунтөмөрийн нэхэмжлэлтэй, Б.Сугирт холбогдох “Гэрлэлт цуцлуулах тухай”  иргэний хэргийг 24-ний  өдрийн 10 цаг 30 минутад  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

3. Н.Лхамноржингийн нэхэмжлэлтэй, А.Төгөлдөрт холбогдох “Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг 24-ний өдрийн 11 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

4.  Г.Аззаяагийн нэхэмжлэлтэй, Э.Хатанболдод холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг 24-ний өдрийн 11 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр

Шийдвэрлэсэн байдал: Гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв. 

5. Л.Ариунболорын нэхэмжлэлтэй, Д.Ууганбаатарт холбогдох “Хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг 24-ний өдрийн 12 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр

Шийдвэрлэсэн байдал: Хариуцагчийн өмгөөлөгч авах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг 00 минут хүртэл 18 хоногийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

6. Ц.Алтангэрэлийн нэхэмжлэлтэй, “Цэргийн үүрэгтний үнэмлэхийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай” иргэний хэргийг 28-ны  өдрийн 09 цаг 30 минутад  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Р.Уранчимэг

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

7. Д.Түвшинзулын нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд холбогдох “Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай” иргэний хэргийг 28-ны өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Р.Уранчимэг

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид танилцуулж, хариу тайлбар гаргах, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхээр шүүх хуралдааныг 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 11 цаг хүртэл 14 хоногийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

8. “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Т.Пүрэвжаргалыг эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг 28-ны өдрийн 14 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Б.Отгонсүрэн

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

9. П.Отгонтуяагийн нэхэмжлэлтэй, “Э.Ганхуягийг эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг 28-ны өдрийн 14 цаг 20 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Б.Отгонсүрэн

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

10. “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х.Отгонтөгс, У.Ууганцэцэг нарт холбогдох “15.585.826,48 төгрөг гаргуулах, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” иргэний хэргийг 28-ны өдрийн 14 цаг 45 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Б.Отгонсүрэн

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11. Г.Баттулгын нэхэмжлэлтэй, “Ажилласан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг 28-ны өдрийн 16 цаг 20 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Б.Отгонсүрэн

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12. С.Батдэлгэрийн нэхэмжлэлтэй, Б.Мөнхбаатарт холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг 28-ны өдрийн 16 цаг 40 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Б.Отгонсүрэн

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.