ӨМНӨГОВЬ  АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ

ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭЭР 2021 ОНЫ 06 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДРӨӨС

18-НЫ ӨДРҮҮДЭД ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

1. А.Ганхүүд холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/22 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн 17-ны өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Ерөнхий шүүгч Н.Насанжаргал

Илтгэгч: Шүүгч Х.Гэрэлмаа

Шийдвэрлэсэн байдал: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Ж.Сарантуяагийн нэхэмжлэлтэй, У.Номин-Эрдэнэд холбогдох “Эмчилгээний зардалд 20.000.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 143/ШШ2021/00133 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 17-ны өдрийн 12 цаг 28 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч, илтгэгч: Ерөнхий шүүгч Н.Насанжаргал

Шийдвэрлэсэн байдал: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

3. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй, Ж.Түвшинбаяр, О.Мөнхбаяр нарт хариуцагдах “Зээлийн гэрээний төлбөрт 30.015.389 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 143/ШШ2021/00106 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 17-ны өдрийн 14 цаг 05 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч, илтгэгч: Ерөнхий шүүгч Н.Насанжаргал

Шийдвэрлэсэн байдал: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.  

4. С.Батмөнхийн нэхэмжлэлтэй, “Ажилласан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 143/ШШ2021/00103 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 17-ны өдрийн 14 цаг 47 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч, илтгэгч: Ерөнхий шүүгч Н.Насанжаргал

Шийдвэрлэсэн байдал: Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.