ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН

ШАТНЫ ШҮҮХЭЭР 2021 ОНЫ 06 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДРӨӨС

18-НЫ ӨДРҮҮДЭД ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

1. “АНЗАОТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Засаг дарга, Ханбогд сумын Засаг дарга нарт холбогдох “Өмнөговь аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/1311 дүгээр захирамжийн “АНЗАОТ” ХХК-д холбогдох хэсэг, Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/24 дүгээр захирамжийн “Их хурд хүч” ХХК-д холбогдох хэсгийн “АНЗАОТ” ХХК-ийн газартай давхцаж буй 8 га газрыг тус тус хүчингүй болгуулах тухай” захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг 18-ны өдрийн 14 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Ч.Баярмаа

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.