ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР 2021 ОНЫ 06 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДРӨӨС

18-НЫ ӨДРҮҮДЭД ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

1. Г.Батцэрэнгийн нэхэмжлэлтэй, “Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай” иргэний хэргийг 14-ний өдрийн 12 цаг 00 минутад  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2.  Х.Сугирын нэхэмжлэлтэй, “Ажилласан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг 14-ний өдрийн 12 цаг 30 минутад  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

3. Х.Пүрэвдавгын нэхэмжлэлтэй, Х.Энхтөрд холбогдох “35.000.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 14-ний өдрийн 12 цаг 55 минутад  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

Даргалагч: Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

4. С.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй, Т.Батдоржид холбогдох “5.800.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 16-ны өдрийн 10 цаг 00 минутад  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

Даргалагч: Шүүгч Б.Отгонсүрэн

Шийдвэрлэсэн байдал: Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. “Таван толгой” ХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох ““Таван толгой” ХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасныг тогтоолгож, гутаагдсан ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээ тараасан хэлбэр, хүрээнд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр няцаалт хийн уучлалт гуйхыг үүрэг болгуулах тухай” иргэний хэргийг 16-ны өдрийн 11 цаг 40 минутад  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Б.Отгонсүрэн

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч авах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 14 цаг 00 минут хүртэл 7 хоногийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

6. М.Энхмэндийн нэхэмжлэлтэй, “Д.Атарааг эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг 16-ны өдрийн 14 цаг 20 минутад  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Р.Уранчимэг

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

7. Г.Урансувдын нэхэмжлэлтэй, З.Отгонхүүд холбогдох “Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг 16-ны өдрийн 14 цаг 40 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Р.Уранчимэг

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

8.  Ч.Баярсайханы нэхэмжлэлтэй, “Ажилласан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг 16-ны өдрийн 15 цаг 00 минутад  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Р.Уранчимэг

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9. Т.Саруултуулын нэхэмжлэлтэй, Ё.Дөшбатад холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг 16-ны  өдрийн 16 цаг 10 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Р.Уранчимэг

Шийдвэрлэсэн байдал: Гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 23 /хорин гурван/ хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв. 

10. Өмнөговь аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, Т.Мөнх-Алдарт холбогдох “Байгууллагын эд хөрөнгөд учруулсан хохиролд 34.870.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 18-ны өдрийн 10 цаг 25 минутад  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Р.Уранчимэг

Шийдвэрлэсэн байдал: Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.