ӨМНӨГОВЬ  АЙМАГ ДАХЬ  СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР 2021 ОНЫ 06 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДРӨӨС

18-НЫ ӨДРҮҮДЭД ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

1. Ш.Нямдоржид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай прокурорын саналыг 15-ны өдрийн 09 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг/

Даргалагч: Шүүгч Б.Володя

Шийдвэрлэсэн байдал: Ш.Нямдоржид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг дуустал 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэв.  

2. Ж.Батжаргалд холбогдох эрүүгийн хэргийг 15-ны өдрийн 10 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт /

Даргалагч: Шүүгч Б.Володя

Шийдвэрлэсэн байдал: Ж.Батжаргалд 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

3. Г.Баянмөнх, Ж.Цогмандах нарт холбогдох эрүүгийн хэргийг 15-ны өдрийн 11 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4/

Даргалагч: Шүүгч Б.Володя

Шийдвэрлэсэн байдал: Г.Баянмөнх, Ж.Цогмандах нарт 2 /хоёр/ жил, 1/нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялын нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

4. М.Тэгшсайханд холбогдох зөрчлийн хэргийг 15-ны өдрийн 16 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг/

Даргалагч: Шүүгч Б.Володя

Шийдвэрлэсэн байдал: М.Тэгшсайханд 7 /долоо/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, 10 /арван/ цагийн албадан сургалтад хамруулахаар шийдвэрлэв.

5. Э.Амарбаясгаланд холбогдох зөрчлийн хэргийг 15-ны өдрийн 16 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5, 51 дэх хэсэг/

Даргалагч: Шүүгч Б.Володя

Шийдвэрлэсэн байдал: Э.Амарбаясгаланд 12 /арван хоёр/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, 15 /арван таван/ цагийн албадан сургалтад хамруулахаар шийдвэрлэв.

6. Ц.Нялхбаярт холбогдох зөрчлийн хэргийг 15-ны өдрийн 17 цаг 10 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг/

Даргалагч: Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа

Шийдвэрлэсэн байдал: Ц.Нялхбаярт 7 /долоо/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, 10 /арав/ цагийн албадан сургалтад хамруулахаар шийдвэрлэв.

7. М.Бадамлхагвад холбогдох зөрчлийн хэргийг 15-ны өдрийн 17 цаг 20 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг/

Даргалагч: Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа

Шийдвэрлэсэн байдал: М.Бадамлхагвад 8 /найм/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, 10 /арав/ цагийн албадан сургалтад хамруулахаар шийдвэрлэв.

8. Эрх бүхий албан тушаалтны “0460984” дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг 15-ны өдрийн 17 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэг/   

Даргалагч: Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа

Шийдвэрлэсэн байдал: Эрх бүхий албан тушаалтны хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

9. А.Гавъяад холбогдох эрүүгийн хэргийг 15-ны өдрийн 17 цаг 40 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

Даргалагч: Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа

Шийдвэрлэсэн байдал: А.Гавъяад хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

10. Д.Мандахад холбогдох зөрчлийн хэргийг 17-ны өдрийн 15 цаг 20 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

Даргалагч: Шүүгч Б.Володя

Шийдвэрлэсэн байдал: Д.Мандахад 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, 15 /арван таван/ цагийн албадан сургалтад хамруулахаар шийдвэрлэв.

11. Д.Нэргүйд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай прокурорын саналыг 17-ны өдрийн 16 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг/

Даргалагч: Шүүгч Б.Володя

Шийдвэрлэсэн байдал: Д.Нэргүйд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг дуустал 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэв.