ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР 2021 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 06-НЫ ӨДРӨӨС

10-НЫ ӨДРҮҮДЭД ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

1. Г.Ариунтуулын нэхэмжлэлтэй, Ж.Азжаргалд холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг 07-ны өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Б.Отгонсүрэн

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй, Б.Батсүх, М.Дэлгэрмаа нарт холбогдох “8.846.271 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 08-ны өдрийн 10 цаг 00 минутад  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Х.Ариунтуяагийн нэхэмжлэлтэй, Т.Амгаланбаатарт холбогдох “27.000.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 08-ны өдрийн 11 цаг 30 минутад  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэгчийн гэрч асуух, үзлэг хийлгэх тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

4. Ж.Нарангаравын нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Политехникийн коллежид холбогдох “Өмнөговь аймгийн Политехникийн коллежийн захирлын Б/28 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг 08-ны өдрийн 15 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

5. “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Говийн Өгөөж” ХХК, А.Нарандэлгэр нарт холбогдох “3.460.492.734 төгрөг 44 мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” иргэний хэргийг 08-ны өдрийн 16 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч: Шүүгч Б.Отгонсүрэн

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цаг 30 минут хүртэл 9 хоногийн хугацаагаар хойшлуулав.