Утас: 70532184, 70532946    |    Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn   |    Сайтын бүтэц

Эхлэл

Мэдээ

Тов, тойм

Иргэдэд зориулсан мэдээлэл лавлаагааны албаны ажиллах журам

Шүүхийн мэдээлэл, лавлагааны алба нь бүх шатны шүүхийн нэгдүгээр давхарт, олон нийтэд харагдахуйц ил газар байрлах ба “ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА” гэсэн хаягийг тодоор бичиж байрлуулна. Мэдээлэл лавлагааны албыг мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн хариуцан ажиллах бөгөөд уг алба нь шүүхийн газар, хэлтсийн бүтцэд багтаж ажиллана. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах, шүүхэд хандаж буй иргэн, хуулийн этгээдэд шаардлагатай мэдээллийг өгөх, шүүн таслах ажиллагаа хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх, бүх шатны шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын албатай мэдээллийг компьютерийн сүлжээгээр солилцоход Шүүхийн мэдээлэл, лавлагааны албаны үйл ажиллагаа чиглэгдэнэ.

Мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтэн нь иргэн, хуулийн этгээдэд зөвхөн шүүхийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг өгөх бөгөөд хууль зүйн зөвлөгөө өгөх үүрэг хүлээхгүй болохыг иргэн Та анхаарах хэрэгтэй. Харин хууль зүйн зөвлөгөө хэрхэн авч болох арга замыг зааж өгч болно. Мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтэн нь шүүхийн үйл ажиллагаатай холбоотой дараах төрлийн мэдээлэл, лавлагааг өгөх үүргийг хүлээнэ. Үүнд:

  • Нэхэмжлэлийн бүрдүүлбэр, загвар;
  • Нэхэмжлэл, гомдол, хүсэлт, өргөдлийг хэрхэн гаргах;
  • Тэмдэгтийн хураамж төлөх банк, дансны дугаар;
  • Хэрэг, маргаан тухайн шүүхэд хэзээ ирсэн, хэнд хуваарилагдсан;
  • Тухайн хэрэг, маргааныг шийдвэрлэх хуулийн хугацаа;
  • Шийдвэрлэгдсэн хэргийн шийдвэр, тогтоол, магадлалын дугаар, огноо;
  • Шүүхийн шийдвэр, тогтоол, магадлалын хуулбарыг хэнээс авч болох;
  • Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах хугацаа;
  • Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол хэрхэн гаргах талаар;

Мэдээлэл лавлагааны албыг мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн хариуцан ажиллах бөгөөд уг алба нь шүүхийн газар, хэлтсийн бүтцэд багтаж ажиллана. Шүүхийн мэдээлэл, лавлагааны албаны талаарх асуудлаар харъяалах дээд шатны байгууллага болох тамгын газар, хэлтсийн даргад хандаж болно.

Нэхэмжлэл бичих загвар, нэхэмжлэлийн бүрдүүлбэр, тэмдэгтийн хураамжийн хуулийн холбогдох заалт, торгууль, хураамж төлөх дансны дугаар, шүүхийн удирдлагаас иргэдийг хүлээн авч уулзах хуваарь, шүүх хуралдааны тов зэргийг “Шүүхийн мэдээллийн самбар”-т заавал байрлуулна. Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл болон бусад шүүх эрх мэдлийн байгууллагаас эрхлэн гаргадаг “Монголын төр эрх зүй”, “Дээд шүүхийн мэдээлэл”, “Шүүхийн шийдвэрийн эмхэтгэл”, “Шүүх эрх мэдэл” сэтгүүл болон бусад ном, хэвлэлийн талаар мэдээлэл өгнө.

Шүүхийн үйл ажиллагааны талаар төрөлжсөн санд ороогүй мэдээллийг иргэн, хуулийн этгээд авахыг хүсвэл ямар албан тушаалтантай уулзах, уулзалтын цагийн хуваарь, уг мэдээлэл байгаа вэб сайтын хаяг зэргийг мэдээлнэ. Шүүх, шүүгч, ажилтны талаар хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр гарсан мэдээ, баримтын талаар шүүхийн удирдлагад тухай бүрт нь танилцуулна. Мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтэн нь шүүхийн номын санг хариуцан ажиллуулж, шүүгч, ажилтнуудыг холбогдох мэргэжлийн ном, гарын авлагаар хангана.     

Мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтэн нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын алба болон бусад шүүхүүдтэй ажлын цагаар онлайнаар байнга холбогдож шаардлагатай мэдээлэл солилцож, хүлээн авч байна. Та манай шүүхийн мэдээлэл лавлагааны албатай 70532946 дугаарын утсаар холбогдож илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

 

 

Эхлэлд очих

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library '/opt/cpanel/ea-php56/root/usr/lib64/php/modules/xsl.so' - /lib64/libxslt.so.1: undefined symbol: valuePush, version LIBXML2_2.4.30

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: