Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 206 дугаартай "Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар, ангилал, зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн тогтоох тухай" тогтоолоор Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоосон.
Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхтүвшин, эвлэрүүлэн зуучлагч Д.Ганцэцэг, Ерөнхий нягтлан бодогч Ц.Буманцэцэг, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Г.Бямбажав, Ц.Үрлэнцэцэг, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах И.Бадамцэцэг, Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Э.Баярмагнай, О.Очмаа, Ч.Мөнхболд, Э.Эрдэнэчулуун, П.Цэнднасан, Б.Отгон-Эрдэнэ, А.Хүрэлтогоо, мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн Ж.Ижилцэцэг, мэдээллийн технологийн мэргэжилтэн Э.Буянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариунаа, Б.Хулан, З.Түвшинжаргал, Б.Хишигдулам, А.Наранбилэг, О.Баттүвшин, нярав Д.Жавзандулам, бичиг хүргэгч Г.Сүрэн, жолооч Е.Баянбаатар, Ш.Доржсүрэн үйлчлэгч М.Алтаннавч, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүн таслах үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байна.
Та бүхэн шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны талаар болон бусад асуудлаар энэхүү цахим хуудасны холбоо барих цэсийн цахим шуудангаар болон 70532946, 70534633 дугаарын утсаар холбоо барих боломжтой.
