Утас: 70532184, 70532946    |    Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn   |    Сайтын бүтэц

Эхлэл

Мэдээ

Тов, тойм

Дотоодын сургалт зохион байгуулав
2023-04-25
83

Шүүхийн Тамгын газрын 2023 оны “Дотоодын сургалтын төлөвлөгөө”-ний дагуу “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүй, хандлага”, “Эрүүл зөв хооллох амьдралын хэв маяг” зэрэг сэдэвт сургалтыг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шүүх хуралдааны “Б” танхимд амжилттай зохион байгуулав.

Сургалтыг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа, эрүүл мэндийн клуб зохион байгуулагч, хувийн зөвлөх багш Д.Энхтөгс нар удирдан явуулж, сургалтад хамрагдсан шүүгч, ажилтнуудтай харилцан ярилцлаа.

Энэ удаагийн сургалтыг шүүхийн захиргааны ажилтнуудын ёс зүй, харилцаа хандлагыг дээшлүүлэх, хамт олонд эрүүл хооллох амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилгоор амжилттай зохион байгуулав.

Хичээл орсон сургагч багш  нартаа талархсанаа илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүсье.

 

Эхлэлд очих