Утас: 70532184, 70532946    |    Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn   |    Сайтын бүтэц

Эхлэл

Мэдээ

Тов, тойм

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2023-05-18
74

Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газраас Шүүхийн ерөнхий зөвлөлийн түүхт 30 жилийн ойн хүрээнд Өмнөговь аймаг дахь шүүх эрх мэдэл, хууль, хяналтын байгууллагуудын хамтарсан “Шүүхийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийн инновац нэвтрүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр амжилттай зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт Өмнөговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн Тамгын газрын албан хаагчид, аймгийн Прокурор, Тагнуул, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Ханбогд, Цогтцэций сум дахь газар, хэлтэс, Шүүх шинжилгээний хэлтэс, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Өмнөговь аймаг дахь салбар зөвлөл, Монголын Нотариатчидын танхимын тойргийн нотариатчид оролцлоо.

Хэлэлцүүлгээр шүүхийн үйл ажиллагаа болон хууль, журамд заасан шаардлагын хүрээнд шүүн таслах ажиллагаанд мэдээллийн технологийн инновац нэвтрүүлэх эрх зүйн орчин, хууль, хяналтын байгууллагын оролцоо, боломжийн талаар хэлэлцэж, холбогдох арга хэмжээг авч ажиллахаар тогтлоо.

 

Эхлэлд очих