Утас: 70532184, 70532946 | Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn | Сайтын бүтэц
ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
2023-10-19
467
Аймгийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажлыг зохицуулах салбар зөвлөл, Орон нутгийн хуулийн байгууллагууд хамтран "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд хууль сурталчлах зорилготой "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг 2023 оны 10 сарын 18-ны өдөр “Залуус талбай”-д зохион байгууллаа.
Өдөрлөгт Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газар, Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүх шинжилгээний бүсийн төв зэрэг хуулийн байгууллагууд оролцож иргэдийн сонирхсон асуултад хариулт мэдээлэл, хуулийн зөвлөгөө өгсөн арга хэмжээ боллоо.