ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙГ СОНОРДУУЛЖ, ШИНЭЭР СОНГОГДСОН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАРТ ТАМГА, ТЭМДЭГ ГАРДУУЛАВ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаартай зарлигаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр Тогоочийн Дэлгэрмаа томилогдож, шүүгчид Ерөнхийлөгчийн зарлигийг гардуулах, шүүгч, ажилтнуудад сонордуулах үйл ажиллагааг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
Мөн энэ үеэр Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Ерөнхий шүүгчээр сонгогдсон Чинзоригийн Баярмаа, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөнөөс сонгогдсон Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ нарт шүүхийн Тамга, тэмдгийг гардуулан өглөө.
Дээрх үйл ажиллагаанд Өмнөговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, ахмад шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаас гадна аймгийн хуулийн байгууллагуудын удирдлага, төлөөлөл, өмгөөлөгчид танхимаар, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчид цахимаар оролцож, давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдсон болон Ерөнхий шүүгчээр сонгогдсон шүүгч нарт баяр хүргэн ажлын амжилт, эрүүл энхийг хүслээ.
ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР