Утас: 70532184, 70532946    |    Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn   |    Сайтын бүтэц

Эхлэл

Мэдээ

Тов, тойм

МОНГОЛ УЛСЫН НИЙТ ШҮҮГЧДИЙН III ЧУУЛГАН ХУРАЛДАЖ БАЙНА.
2025-10-10
34

Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа чуулганд илтгэл тавьж, хэлэлцүүлнэ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн хуралдааныг хоёр жил тутам зохион байгуулахаар заасны дагуу Нийт шүүгчийн III чуулган 2025.10.09-ний өдөр Улаанбаатар хот, Төрийн ордонд эхэлж, 2 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.

Монгол Улсын хэмжээнд нийт 517 шүүгч ажиллаж байгаа бөгөөд Нийт шүүгчийн III чуулганд 498 шүүгч биечлэн оролцож байгаагаас Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Тогоочийн Дэлгэрмаа нь “Шүүгчийн эрх ашиг, ажиллах нөхцөл, нийгмийн асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлж оролцож байна.

Мөн чуулганд оролцогчид нь Шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг сайжруулах чиглэлээр санал санаачилга гаргах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг сонгох эрхээ хэрэгжүүлж байна.

Нийт шүүгчийн III чуулганаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг сонгох бөгөөд шүүхийн шинэтгэл, Нийт шүүгчийн чуулганы дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл, Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах болон хуваарилах, Хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журамд нэмэлт, өөрчлөлт оруулах, Шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх хууль тогтоомжийг боловсронгуй болгох, Шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгох, Шүүгчийн эрх ашгийг хамгаалах, сахилга хариуцлагыг сайжруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.

Эхлэлд очих

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library '/opt/cpanel/ea-php56/root/usr/lib64/php/modules/xsl.so' - /lib64/libxslt.so.1: undefined symbol: valuePush, version LIBXML2_2.4.30

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: