Утас: 70532184, 70532946 | Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn | Сайтын бүтэц
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТАН БЭЛТГЭХ ЭЭЛЖИТ СУРГАЛТ
2025-11-02
92
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жил бүр зохион байгуулагддаг “ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТАН БЭЛТГЭХ” ээлжит сургалтыг 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулна.
Энэхүү сургалт нь танхим болон анхан шатны шүүхэд дадлага ажил хийх хосолсон хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд сургалтыг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтны сургагч багш нар удирдан явуулж, төгсөгчдөд гэрчилгээ олгоно.
Та уг сургалтад хамрагдсанаар шүүхийн захиргааны байгууллагад ажиллахад давуу тал болно.
Шүүхийн Ерөнхий Зөвлөл