Утас: 70532184, 70532946    |    Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn   |    Сайтын бүтэц

Эхлэл

Мэдээ

Тов, тойм

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД “МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБОО-НЫ ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, УУЛЗЛАА
2025-11-11
100

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Золзаяа, Г.Даваадорж, М.Мөнхдаваа, Л.Өлзийжаргал, О.Жанчивнямбуу нар Улсын дээд шүүхийн шүүгч Д.Батбаатар тэргүүтэй "Монголын шүүгчдийн холбоо"-ны төлөөллийг өнөөдөр хүлээн авч, уулзлаа.

Уулзалтаар шүүгчийн сонгон шалгаруулалтын үйл явц, цахим шинэчлэл, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлын цаг үеийн нөхцөл байдал, түүнд тулгамдаж буй асуудлын хүрээн дэх ил тод, нээлттэй, олон талт хамтын ажиллагааны чиглэлээр дэлгэрэнгүй санал солилцлоо.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд чиг үүргийн хороодын байнгын үйл ажиллагааг товч танилцуулахын зэрэгцээ зөвлөлийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтэд тус холбооны идэвхтэй оролцоог тал бүрээр хангах, шүүгчдийг шуурхай мэдээллээр хангахад нэн тэргүүнд анхаарал хандуулахаа илэрхийлэв.

Эхлэлд очих

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library '/opt/cpanel/ea-php56/root/usr/lib64/php/modules/xsl.so' - /lib64/libxslt.so.1: undefined symbol: valuePush, version LIBXML2_2.4.30

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: