Утас: 70532184, 70532946    |    Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn   |    Сайтын бүтэц

Эхлэл

Мэдээ

Тов, тойм

Өмнөговь аймгийн шүүхийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Лувсанлүндэгийн Отгонбаяр “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”гоор шагнагдлаа.
2025-12-15
226

Өмнөговь аймгийн шүүхийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн а/а Л.Отгонбаяр нь Монгол улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 166 дугаартай зарлигаар  “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдсанд шүүхийн хамт олны зүгээс халуун баяр хүргэе.

Цагдаагийн а/а Л.Отгонбаяр нь Цагдаагийн марафон гүйлтийн дэлхийн аварга, Монгол Улсын хөнгөн атлетикийн 35 удаагийн аварга, 19 удаагийн рекордч, Хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер цолтой бөгөөд “Афин-2004”, “Лондон-2012”, “Бразил-2016” олимпийн марафон гүйлтийн төрлөөр Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцож байсан тамирчин цагдаа юм.

Цагдаагийн а/а Л.Отгонбаяр нь 2021 оноос эхлэн тус шүүхийн хамгаалалтын цагдаагаар ажиллаж байгаа бөгөөд таны цаашдын ажилд өндөр амжилт, амьдралд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.  

Эхлэлд очих