Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам"-ын дагуу Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр (2026.01.13) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.
Энэхүү ёслолд Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын 6 захиргааны ажилтан цахимаар оролцож, Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.

Шүүхийн захиргааны ажилтнууд Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглав.

Төрийн сүлдэндээ мөргөн, тангаргаа өргөсөн шүүхийн захиргааны ажилтан нарт Өмнөговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд баяр хүргэн, ажилд нь амжилт хүслээ.

Тангараг өргөсөн албан хаагчдадаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.