Утас: 70532184, 70532946    |    Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn   |    Сайтын бүтэц

Эхлэл

Мэдээ

Тов, тойм

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ, 2026 ОНД ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИН АЖИЛЛАХААР ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛЛОО.
2026-02-10
11

Зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар оролцлоо.

“Эрүүл мэндийн ажилтны хөгжлийг дэмжих” уриатай зохион байгуулагдаж байгаа тус зөвлөгөөний хүрээнд эрүүл мэндийн салбарын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, салбарын бодлого чиглэл, төрийн албаны хууль тогтоомж, ёс зүйн чиглэлийн мэдээллээр хангах зорилготой бөгөөд илтгэл, мэдээллийг дараах төлөөллүүд танилцууллаа. Үүнд:

• ЭМС-ын хөрөнгө оруулалтын талаар АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн Эрүүл мэндийн бодлого хариуцсан мэргэжилтэн Н.Түвшинзаяа

• ЭМС-ын танилцуулга, мэдээллийг Эрүүл мэндийн газрын дарга Ц.Жавзандулам

• Эрүүл мэндийн салбарын хүүхэд хамгааллын талаар ХГБХХ-ын хэлтсийн дарга Т.Золжаргал

• Кибер аюулгүй байдлын талаар мэдээллийг Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын тасгийн дарга, хошууч Ж.Баатархүү

• 2025 онд хийсэн дотоод аудит, санхүүгийн хяналтын талаар СХДАГ-ын дарга Ц.Энхтуул

• ТАХ-ийн ёс зүй, ашиг сонирхлоос ангид байх нь сэдвээр Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа

• Төрийн албаны үндэсний стандарт, ёс зүйн тухай хуулийн талаар ТАЗ-ийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Баярнасан нар мэдээлэл хүргэж оролцлоо.

Зөвлөгөөнд оролцсон нийт Удирдлагууд, албан хаагч, мэргэжилтэн та бүхэнд талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье.

Эхлэлд очих

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library '/opt/cpanel/ea-php56/root/usr/lib64/php/modules/xsl.so' - /lib64/libxslt.so.1: undefined symbol: valuePush, version LIBXML2_2.4.30

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: