Утас: 70532184, 70532946 | Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn | Сайтын бүтэц
Сурагчид шүүхийн үйл ажиллагаатай танилцав.
2026-03-10
29
Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газраас “Мэргэжил сонголт-2026” үйл ажиллагааны хүрээнд сурагчдын мэргэжил сонголтод туслах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн ерөнхий боловсролын 2, 3 дугаар сургуулийн төгсөх ангийн сурагчдад шүүхийн үйл ажиллагааг танилцуулж, чөлөөт уулзалт зохион байгууллаа.
.jpg)
Дээрх үйл ажиллагааны хүрээнд шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, сурагч нарын хүрээнд чөлөөт ярилцлага зохион байгуулж, сурагчдад шүүхийн байр, шүүх хуралдааны танхим, шүүхийн үзмэрийн өрөө болон нээлттэй шүүх хуралдааны явцыг танилцуулж, сурлагын өндөр амжилт хүслээ.
.jpg)