Утас: 70532184, 70532946    |    Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn   |    Сайтын бүтэц

Эхлэл

Мэдээ

Тов, тойм

“ХУУЛЬЧИЙН ПРО-БОНО” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
2026-04-27
5

Монголын хуульчдын холбооноос хуулийн байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг “Хуульчийн про боно 2026” өдөрлөг “Хүндлэлээр нөхөрлөе” уриан дор аймгийн “Хөгжимт жүжгийн театр”-т зохион байгуулагдаж байна.

Өдөрлөгт Шүүхийн Тамгын газар, Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний алба, Өмнөговь аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөл, Хүний эрхийн үндэсний комиссын Өмнөговь аймаг дахь салбар, Хууль зүйн туслалцааны төв, Монголын хуульчдын холбооны гишүүн шүүгч, прокурор, өмгөөлөгч нар оролцож байгаа тул иргэд та бүхэн нээлттэй өдөрлөгөөс үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл, өргөдөл гомдол өгөх зэрэг үйлчилгээг авах боломжтой.

Энэ жилийн өдөрлөг Даланзадгад сумын иргэд, Ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдын хүрээнд зохион байгуулагдаж  байгаатай холбогдуулан Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Володя “Шүүхээр шийдвэрлэгдсэн насанд хүрээгүй хүний холбогдсон гэмт хэрэг, зөрчил болон гэмт хэрэг, зөрчлийн улмаас хохирсон байдал” сэдвээр судалгаа, мэдээлэл танилцуулж, анхаарах асуудлыг хэлэлцүүлж байна.

Эхлэлд очих

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library '/opt/cpanel/ea-php56/root/usr/lib64/php/modules/xsl.so' - /lib64/libxslt.so.1: undefined symbol: valuePush, version LIBXML2_2.4.30

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: